Хүйтний улирал дөнгөж ирж байхад эргэн тойрон л ханиалгаж найтаалгасан хүмүүс, эм уугаад гэртээ хэвтэх тэдний нэг байхаас үнэхээр хүсэхгүй байх нь аргагүй. Бие махбодио вирусын халдвараас хамгаалах энгийн бөгөөд амттай аргуудыг танилцуулж байна.
- Гадаа гарахдаа хамрандаа тос түрхэх Ханиад томууны дэгдэлтийн үед оксолины тосон түрхлэг хэрэглэдэг. Бага зэрэг тосыг хамрын дотор талд түрхэнэ. Ингэснээр вирусын халдварыг хамрын хөндийд орохоос урьдчилан сэргийлэх ажээ.
- Шоколад идэх Шоколад сэтгэл санаа сэргээж улирлын депрессээс хамгаална. Мөн дархлаа сайжруулна. 3. Бохь зажлах Бохь нь амны хөндий цэвэрлэх үйлчилгээ үзүүлдэг. Бохь зажлахад өвчнийг анхны шатанд нь дарах боломжтой, шүлс ихээр ялгардаг тул амны хөндийн вирусыг цэвэрлэнэ.
- Оргилуун дарс уух Францын эмч Анри Пеже ханиадны шинж тэмдэг илрэнгүүт бүлээн оргилуун дарс уухыг зөвлөжээ. “Эмчилгээ”-ний зориулалттай хундага оргилуун дарсыг саванд хийж дээрээс нь 1 ц.х сахар нэмж буцалгана. Хөргөөд унтахаасаа өмнө уугаарай. Анригийн хэлснээр, оргилуун дарс нь бие дэх хорт бодисыг гадагшлуулахад нөлөөлдөг ажээ.
- Амаа давсны уусмалаар зайлах Өдөр болгон амаа давсны уусмалаар зайлаарай. Өдрийн турш таны биед хуримтлагдсан элдэв халдвар, нянг устгана.
- Хоол хүнсэндээ хясаа болон мидии хэрэглэнэ Хясаа – шим тэжээл ихтэй амьтан. Маш их хэмжсэний цинк агуулагддаг бөгөөд хүчтэй антиоксидант. Тиймээс дархлааг бүрэн дэмжинэ. Мидии – минераль давс, дархлаа дэмжих амин дэм (А, В, С, РР)-ээр баялаг.
- Нүүрээ гараараа оролдохгүй байх Нийтийн унаа, хаалганы бариул, гар барих – энэ бүхэн гарын алганд микроб үржих нөхцөл болно. Тиймээс аль болох гараараа нүүрээ оролдохгүй байхыг зөвлөж байна. Гараа байнга угааж ариутгаж байхаа ч мартаж болохгүй.
- Хүнсэндээ куркума нэмэх Хоол амтлагч, нарийн боовны өнгө оруулагч, харамсалтай нь ханиад томуунаас сэргийлдэг ид шидийг нь тэр болгон мэдэхгүй болов уу. Куркумад агуулагдах куркулин гэх бодис нь нян, вирус устгах чадалтай ажээ.
- Амандаа амтлагч хийх Ханиад томууны үед биедээ байнга амтлагч авч яваарай. Хүн ихтэй аливаа газар очихдоо амандаа хадаасан цэцэг, аирийн үндэс эсвэл нимбэгийн хальс зажилна. Вирусыг устгах чадалтай. 10. Гадил идэх Гадил стресс тайлж сэтгэл санааг сэргээнэ. Эргэн тойрон ханиалгасан сэтгэл дундуур хүмүүсийн дунд байхад энэ маш чухал. Үүнээс гадна, гадил нь С амин дэмээр баялаг тул аливаа халдвартай тэмцэнэ.
- Эфирийн тос хэрэглэх Асаж байгаа лаан дээр эсвэл агаар чийгшүүлэгчдээ эфирийн тос нэмээрэй. Мөн нусны алчуурандаа ч шингээж хүн их цугларсан газар алчуураа үнэртэнэ. Эфирийн тос хамрын хөндийг зөөлрүүлж ханиаднаас урьдчилан сэргийлнэ.
- Тараг идэх Тарганд их хэмжээний нян-пробиотик агуулагддаг бөгөөд эдгээр нь дархлааг дэмжих үйлчилгээ үзүүлнэ. Ханиад томууны дэгдэлтийн үед өдөр болгон тараг идэхийг хичээгээрэй.
- Агаар чийгшүүлэгч ажиллуулах Хуурай агаар нь хамар, хоолойн хөндийг хатааж микро хагаралтууд үүсгэдэг. Нэгэнт гэмтсэн хамар, хоолойн хөндий аливаа өвчлөлд өртөмтгий болно. Тиймээс агаар чийгшүүлэгч ажиллуулж агаарын чийгшлийг зохих хэмжээнд байлгах ёстой.
- Ногоон цай уух Ногоон цай нь эрдэс бодисоор баялаг, жишээ нь йод, магни, фосфор, цинк зэрэг. Аяга халуун ногоон цай нь дархлааг дэмжих ажээ.
- Цитрустай ваннд орох Хэд хоног өнжөөд цитрус ваннд ороорой. Буцалсан халуун усанд хэд хэдэн нимбэг эсвэл жүрж (хальс нь байсан ч болно) хийж 30 минут хандална. Аскорбины хүчил бие махбодийг халдвараас цэвэрлэхээс гадна стрессийн эсрэг үйлчилгээ үзүүлнэ.