МУГЖ, дуучин С.Жавхлан "Монголоороо байгаасай" тоглолтоо энэ сарын 26-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд тоглох гэж байсан юм. Гэсэн ч цаг агаарын нөхцөл байдал болоод бусад шалтгааны улмаас тоглолтоо тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан байна.
Тэрбээр, өөрийн цахим хуудаснаа "Ойрын өдрүүдэд "Цас бороо орно хүйтэрнэ ээ" гэсэн мэргэжлийн байгууллагаас анхааруулга ирлээ.
2.Маш олон настан буурай нар ирэх хүсэлтэй байгаа боловч тав тух үзэгдэх орчин хол "хараа мууджээ", "хөл мууджээ", "хүүгээ ойроос харж чадахгүй нь ээ" гэсэн хүндэтгэх шалтгаануудыг харгалзан үзэж энэ удаагийн тоглолтоо түр хугацаагаар хойшлуулж байна. Хаана ямар орчинд байвал та нарт маань тав тухтай тааламжтай байхаар байна. Та нар минь сэтгэгдлээ үлдээгээрэй!
Хүндэтгэсэн: Самандын Жавхлан" гэж бичжээ.