8o
Улаанбаатар хот
mobile menu

Монголын эмэгтэйчүүдийн холбоо Монголбанктай хамтран санхүүгийн боловсрол олгох сургагч багш бэлтгэж байна

2020-09-21 15:54:46

"Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөр"-ийн хүрээнд Монголын эмэгтэйчүүдийн холбоо, Монгол банкны Олон нийт боловсрол мэдээллийн төв, СЗХорооны Санхүүгийн боловсрол сургалтын албатай хамтран санхүүгийн боловсрол олгох сургагч багш бэлтгэх сургалт болж байна. Тус сургалтанд Монголын эмэгтэйчүүдийн холбооны 21 аймаг, нийслэлийн салбар зөвлөлийн 9 дүүргээс нийтдээ 30 эмэгтэй хамрагдаж байна. 

Сургагч багш нар сертафикаттай төгсөх бөгөөд  хөдөө орон нутгийн  иргэдэд санхүүгийн мэдлэг яагаад чухал болох, мөнгөний үнэ цэнэ, мөнгөө хэрхэн зөв зарцуулах, хуримтлал, хадгаламжийн ач тус, хувь хүн санхүүгээ удирдах, өрх айл төсөв, орлого, зарлагаа бүртгэж дадах, зээл, зээлийн хүү тооцоолол, санхүүгийн хэрэглэгч юунд анхаарах, эрсдэл, даатгал, үнэт цаас, хөрөнгийн зах зээл, санхүүгийн байгууллага, татвар, нийгмийн даатгалын сэдвээр иргэдэд сургалт явуулахаар бэлтгэгдэж байна. Тус сургалт нь өнөөдөр маргааш хоёр өдөр үргэлжлэх юм. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ЗОЧИН
Ийм байгуулага байдгийн муу хаана байгаан бүүмэд
2020/10/18 103.26.194.31
  • Recent
  • Most Read
  • Most Comment