8o
Улаанбаатар хот
mobile menu

“Элэг нэгтэн” олон улсын кино наадмаас шагнал хүртлээ

2015-11-23 16:46:00

"ДОЗ ПЛАС" энтертайнмэнт Монголын кино урлагийн хөгжилд өөрсдийн хувь нэмрээ оруулж байгаа уран бүтээлчид. Тэд монголынхоо кино урлагийг мөн гадаад улс оронд сурталчлан таниулах үйлсэдхүчин зүтгэж яваа чадварлаг хамт олон. Тэд сүүлийн үеийн кинонуудынхаа зургийг гадны улс оронд аваад зогсохгүй гадны уран бүтээлчидтэй хамтран бүтээл хийх болсон. Тухайлбал, “Дүүлэн нис", "Хөх толбот хүмүүс", "Кино шиг амьдрал" зэрэг кинонууд шинэ өнгө төрхийг бий болгож, олны таашаалыг багагүй хүртсээр байгаа билээ.eleg negtenХамгийн сүүлд тэдний бүтээсэн "Элэг нэгтэн" бүтээл нь дэлгэцэнд гарсан даруйдаа мөн кино сонирхогчдоос өндөр үнэлгээ авсан юм. Тэгвэл тус кино багийнхан Энэтхэг улсын Дели хотод болсон “Нойда” олон улсын кино наадамд оролцож шагнал хүртжээ. Энэ бол тэдний олон улсын кино наадмаас авч байгаа хоёр дахь шагнал юм. “Нойда” кино наадамд нийт 21 орны бүтээл оролцсоноос ийнхүү Ш.Доржсүрэнгийн найруулсан "Элэг нэгтэн" уран сайхны кино цом шагналын эзэн болсон байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment