8o
Улаанбаатар хот
mobile menu

МУГЖ Х.Төмөрбаатар таалал төгслөө

2020-09-10 12:29:56

Дууны урлагийн нэрт төлөөлөгч Монгол Улсын гавъяат жүжигчин Хайдавын Төмөрбаатар таалал төгслөө. Х.Төмөрбаатар нь   “Бүсгүй минь чи инээмсэглэж яваарай”, “Сайн байна уу, Улаанбаатар”, “Сэтгэлийн жигүүр” зэрэг дуунуудаараа 70, 80-аад оны залуусыг байлдан дагуулж, Монголын урлагын тод од юм.  

Түүний хувьд “Баян монгол” чуулгыг үндэслэн байгуулагч анхдагчдийн нэг  юм.  Тэрээр Хөгжим бүжгийн дунд сургууль төгсч, хуучнаар ЗХУ-ын Львов хотын Хөгжмийн дээд сургуулийг төгөлдөр хуурчийн мэргэжлээр төгсөөд Улсын филармонийн “Соёл эрдэнэ”, “Баян Монгол” чуулгад гоцлол дуучин, уран сайхны удирдагчаар ажиллаж байв. 

Тэрээр 1977 онд Сочид болсон “Улаан сарнай” тэмцээн, 1984 онд Германы Дрезден хотод болсон “Рок Шлягер” олон улсын тэмцээний III, 1986 онд Братиславын цомын тэмцээний үзэгчдийн, мөн олон улсын “Ая дууны жигүүр”, “Орос дууг хэн сайн дуулах вэ” зэрэг уралдаан, тэмцээн, наадмын тэргүүн байрын шагналуудыг удаа дараа авч Монголын эстрад урлагийг дэлхий дахинд сурталчлахад онцгой хувь нэмэр оруулсан уран бүтээлч юм. Түүнийг 2000 онд Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар МУГЖ цол тэмдэгээр шагнасан байдаг. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Darhan
Aguu duuchin bsan daa
2020/09/26 202.126.88.195
  • Recent
  • Most Read
  • Most Comment