8o
Улаанбаатар хот
mobile menu

Коронавирус: Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 203 мянган хүн шинээр халдвар авчээ

2020-09-09 11:51:00

Манай улсад коронавирусын нийт батлагдсан тохиолдол 310 байгаагаас эдгэрсэн 296 байгаа бөгөөд сувиллын ажиглалтад 9, гэрийн ажиглалтад 29 хүн байгаа. ХӨСҮТ-д эмчлэгдэж байгаа 14 хүний 8-ынх нь биеийн байдал хөнгөн, 6 нь хүндэвтэр байна.

Харин дэлхий дахинд өнгөрсөн 24 цагийн хугацаанд 203 мянган хүн шинээр халдвар авч, 9 мянга гаруй хүн эндcэн байна. Өнгөрсөн өдрөөс өвчлөл 62 мянгаар буурч, нас баралт 5 мянгаар нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Харин 28 мянга гаруй хүн эдгэрчээ. Иймээс иргэд та бүхэн маск зүүхийг уриалах, нэн ялангуяа нийтийн тээврийн хэрэгсэл, дэлгүүр худалдааны байгууллага болон хүн ихээр зорчдог газруудад маск зүүхийг уриалж байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл