8o
Улаанбаатар хот
mobile menu

Технологид суурилсан санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг зохицуулах Сэндбокс зохицуулалтын журмыг батлахаар боллоо

2020-09-09 11:37:21

Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн 2020 оны III улирлын ээлжит хуралдаан Санхүүгийн зохицуулах хороонд Мягмаг гараг/2020.09.08/-т боллоо. Хуралдаанд Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Хадгаламжийн даатгалын корпорацийн гүйцэтгэх захирал Х.Бум-Эрдэнэ болон дээрх байгууллагуудын холбогдох албан тушаалтнууд оролцов.  

Хуралдаанаар нийт 6 асуудлыг танилцуулсан бөгөөд Санхүүгийн зохицуулах хорооноос “Сэндбокс зохицуулалтын журам”, “Санхүүгийн хүртээмжийг сайжруулах үндэсний хөтөлбөр”-ийн төслийг тус, тус танилцуулсан бөгөөд дээрх хоёр асуудлыг батлахаар хурлаас хэлэлцэн шийдвэрлэлээ.    

“Сэндбокс зохицуулалтын журам”-ын төсөл нь санхүүгийн технологид суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэхэд зохицуулалтын орчинд туршиж, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах зорилготой.

Сүүлийн жилүүдэд бизнесийн салбарт хурдацтай өөрчлөлт өрнөж, хувьсан өөрчлөгдөх үед түүнд тохирсон зохицуулалтыг шууд ашиглан, хэрэгжүүлэхэд хүндрэл үүсдэг. Тэгвэл сэндбокс зохицуулалт нь инновацийн хөгжилд саад учруулалгүйгээр тохирох зохицуулалтыг хурдан хугацаанд боловсруулах боломж олгодгоороо давуу талтай.

Харин “Санхүүгийн хүртээмжийг сайжруулах үндэсний хөтөлбөр”-ийн төсөл нь санхүүгийн зах зээлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг сонголттойгоор иргэн, аж ахуйн нэгж бүрийн хэрэгцээ, шаардлагадаа нийцүүлэн хямд, хялбар байдлаар хүртэх боломжийг бий болгох зорилготой. Ингэснээр иргэд санхүүгийн боловсролтой, үйлчлүүлэгчийн эрх ашиг хамгаалагдсан, хууль эрх зүйн орчин бүрдэнэ. Мөн технологид суурилсан санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээний зохицуулалтын орчин бүрдүүлэх, дэд бүтцийг хөгжүүлэх, зохистой хяналт шалгалтыг хэрэгжүүлэх, замаар хүртээмжийг нэмэгдүүлэх, бичил санхүүжилт, жижиг, дунд үйлдвэрлэл, ногоон санхүүжилтээр дамжуулан банкнаас бусад санхүүгийн зах зээлийн санхүүжилтийн орчин сайжирч, хүртээмж нэмэгдэх зэрэг олон талын ач холбогдолтой юм.  

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment