8o
Улаанбаатар хот
mobile menu

Жүжигчин Ц.Алдармаагийн амьдралаас сэдэвлэсэн “Эхиймаа” кино энэ сарын 11-нд нээлтээ хйинэ

2020-09-03 12:43:50

Эхиймаа" хэмээх өвөрмөц нэртэй уран сайхны кино есдүгээр сарын 11-нд бүх кинотеатрт нээлтээ хийж, үзэгчдийн хүртээл болох нь ээ.

Одоогоос зургаан жилийн өмнө “Шинэ үе” продакшны жүжигчин Ц.Алдармаа, Д.Оюунтуул нар бие бие рүүгээ халуун ус цацалцаж, нэгнээ түлсэн хэрэг гарсан. “Эхиймаа” уран сайхны кино нь дээрх үйл явдалтай холбоотой бөгөөд Ц.Алдармаа өөрийн ойлгож, ухаарсан, тухайн үед чухам олны нүдний цаана юу өрнөснөөс эхлээд бүх зүйлээ бусадтай хуваалцахаар шийдсэн байна. Ц.Алдармаа хийсэн хэрэгтээ гүнээ харуусч, аав ээж, үрээсээ уучлал гуйсан пост фэйсбүүк хуудастаа нийтэлжээ. Тэрбээр "Би хайртай дотныхоо олон хүнээ зовоосон муу эмэгтэй. Сэтгэлээрээ, зүтгэлээрээ хамт байж дэмнэж босгосон та нартаа би баярладаг юм шүү. Өвдөг сөхөрч, өндийх тэнхэлгүй болсон надад таяг минь болсон та хэд минь. Та нартаа би өртэй. Залуу байхад дэлхий бага би том байж гэдэг шиг амьдралын олон өнгийг би гадарлаагүй явжээ. Тийм ээ, би заримдаа боддог. Хүнд чинь уулзаж болохгүй хүн, учирч болохгүй амраг, итгэж болохгүй найз гэж үнэхээр байдаг юм байна лээ. Инээсэн бүхэн нөхөр биш, уурласан бүхэн дайсан биш гэдгийг ойлгосоор л явна даа, би.

Миний туулсан энэ алдааг мянга мянган эмэгтэйчүүд, бүсгүйчүүд, дүү нар минь битгий үзээсэй гэсэндээ өөрийнхөө бодит амьдралаас сэдэвлэж, "Эхиймаа" уран сайхны киногоо хийсэн билээ" хэмээжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ene chin shorongiin horigdol bish bilu
zochin
2020/09/21 66.181.182.161
  • Recent
  • Most Read
  • Most Comment