8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Гантөмөр: Аялал жуулчлал бол МУ-ын хөгжлийг тодорхойлох гарц мөн

2016-03-26 11:56:00

ITM олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн энэ сарын 25-27-ны өдрүүдэд Мишээл Expo төвд 17 дахь жилдээ зохион  байгуулагдаж байна. Манай хоёр хөрш улс болох  БНХАУ, ОХУ ач холбогдол өгч оролцдог тус арга хэмжээ жил ирэх тусам улам бүр хүрээгээ тэлж энэ жил гурван өдрийн турш зохион байгуулагдаж байна. Жил бүр  үзэсгэлэнгийн албан ёсны түнш, шалгаруулж хамтран зохион байгуулдаг бөгөөд энэ жил Дорноговь аймаг түнш аймгаар ажиллаж байна. Нээлтийн үйл ажиллагааны үеэр БНХАУ-аас  манай улсад био нойл бэлэглэж хүлээлгэн өгсөн бөгөөд  Байгаль Орчин, Ногоон Хөгжил, Аялал Жуулчлалын сайд Н.Батцэрэг тэргүүтэй Монголын төлөөлөл хүлээн авсан юм.  ITM олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн эхний өдөр олон нийтэд хаалттайгаар ажиллаж төрөл бүрийн бизнес уулзалт гэрээ хэлцэл хийх өдөрлөг боллоо. Тус арга хэмжээнд  хөрш орнуудын аялалын бизнес эрхлэгч байгууллагуудын 150 шахам төлөөлөл Монголын талаас 300 гаруй төлөөлөл оролцож байна. Үзэсгэлэнгийн гол зорилго нь оролцогчид харилцан туршлага солилцох бизнесийн шинэ түнштэй болох, гадаадад жуулчин илгээгч компаниудын шинэ бүтээгдэхүүний сурталчилгаа,аяллын хөтөлбөртэй танилцах боломжоор хангагдах аж. Энэ жилийн үйл ажиллагаан онцлогын нэг нь оролцогчдод зориулсан нэрийн хуудас солилцох арга хэмжээг  энэ жил  шинээр хөтөлбөрт оруулжээ. ITM олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн үеэр Монголын Аялал жуулчлалын холбооны  дарга Д.Гантөмөрөөс тодруулсанаа хүргье.

- Сайн байна уу? ITM олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд хичнээн байгууллага оролцож байна вэ?

Энэ арга хэмжээнд анх удаа Орос, Хятадын 140 гаруй бизнесменүүд хүрэлцэн ирж оролцож  байна Ингэснээрээ МУ- өөрөө аялал жуулчлалын интеграцлалын төв нь болж байгаа гэж ойлгож байна. Энэ удаад анх удаа бизнесийн өдөр гэж тусдаа хаалттай өдрийг зохион байгуулж байгаа нь үзэсгэлэнд оролцогчид бизнесийн асуудлаа шийдвэрлэх, гарц хайх таатай нөхцлийг бүрдүүлж өгч байна

.

- Аялал жуулчлал бол МУ-ын хөгжлийг тодорхойлох чухал салбар гэж үздэг. Энэхүү арга хэмжээний гол ач холбогдол юу вэ?

 МУ-ын хөгжлийн цаашдын стратегийн  салбар юу байх вэ гэдэг нь чухал. Бид уул уурхай дээр түшиглэсэн ч юм уу,  аж үйлдвэрлэлийн үйл ажиллагаа гээд  янз янзын бодлогуудыг гаргаж байгаа ч эцсийн дүнд бол аялал жуулчлал  Монголын хөгжлийн гарцаагүй урдаа барих нэг бодлого явагдаж газар мөн. Аялал жуулчлал өөрөө эдийн засгийн нэг хүчтэй салбар төдийгүй аялал жуулчлалаар дамжуулж  гадаад дотоодын хөрөнгө оруулалт үйлчилгээний салбарын чанарын сайжруулалт, аж үйлдвэр болон тогтвортой хөгжлийн бодлого өөрөө хөгжиж байдаг түлхүү салбар юм. Нөгөө талаас аялал жуулчлал өөрөө олон салбарын дундын хамтын ажиллагаанаас үр дүн үйл ажиллагаа нь илэрхийлэгддэг. Тэгэхээр энэ  удаагийн арга хэмжээ олон чиглэлийн хүмүүсийг хооронд нь нэгтгэсэн дэвжээ индэр болж байна. Үзэсгэлэнгийн үеэр гурван улс хоорондын цайны зам хэлэлцүүлэг, хүний нөөцийн сэдвээрх хэлэлцүүлэг, тусгай сонирхолын аялал жуулчлалын боломжит шинэ бүтээгдэхүүний талаар хэлэлцүүлгүүдийг зохион байгуулна.

   

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Гана
Зөвхөн өмнөд хөршийн ӨМӨЗО жилд гадаад дотоодын 85 сая жуулчин хүлээж авдаг юм байна. Нүүдлийн соёлыг ар Монголоос биш, Өвөр Монголоос үзэх боломжтой байхад өндөр өртөгтэй манай оронлуу зүглэх жуулчдын тоо жил ирэх тутам буурч байна шүүдээ.Тэгээд ч манайд
2016/05/30 103.17.108.42
Ene yostoi butehgui gar bas hajuud ni huuhemseg. Chamd ene mest tokhirohgui !
2016/03/28 103.17.108.42
yamar baliar tsaraitai huur ve
2016/03/27 103.17.108.42
Ноён Солиот
Соёлыг ойлгодоггй, их мэдэгчийн дур эсгэгч Ноён Солиот та хэзээ манай салбараас зайлах гэж байна даа. Аялал жуучлал л ярих юм хийсэн юмгүй байж
2016/03/27 103.17.108.42
Монголын хулгайч нарыг зогсоох арга Байна уу. Саяхан Монголд очоод ирсэн жуулчин хараал тавьж байналээ. Хамаг юмаа суйлуулсан гэсэн. Ийм байж аялал жуулчлал гэж уран донгодоод хэрэг байгаа юу.
2016/03/27 103.17.108.42
АН-ын дэбилууд солиорох нь бур ихэдлээ. Хуцаад байгаа монгол чинь сенечихсен шуу дээ. Наад зах нь боловсрол, ШУ-аа хар. 70 гарсан малнууд нь ертенцтэйгээ алхаж чадахгуйгээ мэдэхгуй "сармагчин"-гийн шинжийг харуулж байна.
2016/03/26 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment