8o
Улаанбаатар хот
mobile menu

Орондоо авч орж болохгүй 5 зүйл.

2016-03-26 11:22:00

Уншигч та бүхэндээ амралтын өдрийн мэнд хүргэж танд хэрэгтэй зөвлөгөөг хүргэж байна. Уншигч та бат бөх сайхан амрахыг хүсэж байгаа бол орчиндоо анхаарах хэрэгтэй. Унтлагын өрөө сэтгэлд таарсан сайхан тохижилттой байх, ор тухтай байх, өрөө харанхуй бас чимээгүй байх гээд ерөнхий зүйлс байгаа ч доорх 5 зүйлийг орондоо авч орох хэрэггүйг зөвлөж байна.

1.Гар утсаа дэрэн дээрээ байлгах нь тархийг чинь амраахгүй

Бидний ихэнх нь гар утсаа бараг хажуудаа тавьж унтдаг. Өглөө босох сэрүүлэг, яаралтай дуудлага ирэх, интернэт ертөнцөөр аялах гээд л өчнөөн зүйлээ утсаар хийдэг учраас тэр. Гэвч утсаа ингэж хажуудаа байлгаж унтах нь маш олон сөрөг нөлөөг дагуулдаг. Хамгийн гол нь чиний нойрыг багасгаж байдаг. Тиймээс унтахдаа толгойноосоо хол тавих эсвэл өөр өрөөнд оруулчихаж бай. Сэрүүлэг хэрэгтэй гэж үү? Сэрүүлэгтэй цаг гэж бий шүү дээ. Мөн унтахдаа утсаа унтрааж заншвал хэрэггүй дуудлагаас болж шөнө дунд сэрэх шаардлагагүй болно.

2.Ажил ч мөн адил
Жаахан юм хийчихээд унтъя гээд нөтбүүк, таблет гэх зэрэг электрон зүйлсийг орондоо аваад орчихдог уу? Энэ нь бас л чамайг бүрэн амрах боломжийг чинь хааж байдаг. Дээрх электрон зүйлсээс ялгарах туяа чиний сэтгэцэд ч нөлөөлөх аюултай юм шүү. Тиймээс унтахдаа аль болох эдгээр зүйлсээс хол байгаарай. Энгийн ухаанаар бодоод үзэхэд л унтлагын цагаар ажлаа хийх нь хэнд сайхан байх билээ. Ялангуяа эмэгтэйчүүд бид арьс, гоо сайхнаа хайрлаж байх хэрэгтэй байхад өдрийн турш компютерийн хорт туяанд суугаад зогсохгүй орондоо авч орж болохгүй шүү дээ. Тэгэхээр ажлаа, ажлын цагаар л амжуулж сураарай. Хэрвээ гэртээ ажлаа хийх хэрэгтэй бол заавал ширээндээ суугаад хийхийг зөвлөж байна.

3. Гэрийн тэжээвэр амьтдыг байранд нь байлга


Гэртээ тэжээвэр амьтантай хүмүүс тэднийгээ хайрлаж, бүх зүйлээ хуваалцаж байдаг. Бүр хоол унд, унтах ороо хүртэл. Тэгтэл наад зах нт хамт унтаж байгаа амьтан чинь хөдлөх, дугарах бүрт нь чи өөрийн мэдэлгүй сэрнэ. Мөн байнга ингэж хамт унтвал харшилтай болох эрсдэлтэй шүү

4 Хоолоо хоолны өрөөнд  

Өглөөний цайгаа орондоо уух гэдэг сайхан сонсогдож байж болох юм. Гэхдээ мөн л байнга хийгээд хэрэггүй зүйлсийн нэг юм. Чиний унтдаг газар цэвэрхэн байх хэрэгтэй. Хоолоо хэдий цэвэрхэн идлээ ч ямар нэгэн байдлаар үртэс, үйрмэг үлддэг. Энэ нь мөн л чиний тав тухтай унтах нөхцөлд таагүй мэдрэмж төрүүлж сайн амрахад чинь муугаар нөлөөлнө. Ариун цэврийн талаас ч энэ нь сайн зуршил биш.

5 Ном

Цөөнгүй хүмүүс орондоо орсон хойноо ном уншчихаад тэр чигтээ унтчихсан байдаг. Зарим нь бүр нойр нь хүрэхгүй үед ном уншиж байж унтдаг. Хэдий өөрийгөө хөгжүүлэхэд цаг гаргаж байгаа, сайн хэрэг боловч сайн унтаж, тархиа амраахад чинь муу нөлөөтэй. Бүдэг гэрэлд уншдаг бол нүдний чинь харааг муутгана. Бас тархи чинь сайн амарч чадахгүй маргааш өглөө нь бие чинь сульдчихсан босч ч магадгүй шүү. Тиймээс номыг орой биш өглөө уншиж байхыг хичээгээрэй.

Уншигч та бүхэн өөрсдийнхөө эрүүл мэндэд анхаарч өнөөдрөөс эхлээд дээрх таван зүйлийг амьдралдаа хэвшүүлээрэй. Амьдралын зөв хэвшилд суралцах нь урт наслахын нэгэн нууц юм. Насанд хүрэгсэд унтаж байх үед ядаргаа нь тайлагдаж энгийн үеэс хамаагүй илүүгэр нөхөн төлжигдөж байдаг. 21 цагаас 3 цаг хүртэлх хугацаа хамгийн сайн цаг гэж хэлж болно.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл