Увс аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан хөдөөгийн сум, багийн иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээг тогтмол, чанартай хүргэх зорилтын хүрээнд Цагаанхайрхан суманд Улсын төсвийн 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн барилгын ажлыг “Сантех Увс” ХХК гүйцэтгэж Улсын комисст хүлээлгэн өгсөн байна.
Увс аймгийн Цагаанхайрхан сумын эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн ажлыг улсын комисс хүлээж авлаа
2020-08-12 15:02:28