8o
Улаанбаатар хот
mobile menu

“Халаасанд бус хэтэвчинд, овоонд бус хэрэглээнд” аяныг эхлүүлжээ

2020-08-17 11:11:00

Монголбанкнаас санаачлан үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгийн зөв зохистой хэрэглээг дэлгэрүүлэх, мөнгөн тэмдэгтийн насжилтыг уртасгах зорилгоор “Халаасанд бус хэтэвчинд, овоонд бус хэрэглээнд” аяныг эхлүүлж байна. Аяны хүрээнд Монголбанкны төв, орон нутаг дахь салбар, хэлтэс, арилжааны банкууд хамтран иргэдэд мөнгөн тэмдэгтийн соёлтой, зохистой хэрэглээг төлөвшүүлэх талаар тодорхой ажлуудыг хэрэгжүүлнэ.

Судалгаагаар Монгол төгрөгийн насжилт дундаар 3.8 жил байгаа нь дэлхийн бусад улс орны мөнгөн тэмдэгттэй харьцуулахад хангалтгүй үзүүлэлт юм. Иргэд мөнгөн тэмдэгтийг зөв зохистой хэрэглэдэггүй, хэтэвч ашиглахгүйгээр, халаасандаа олон нугалж хийдэг, түүнчлэн бага мөнгөн тэмдэгтийн хувьд төлбөрийн хэрэгсэл гэхээсээ илүүтэй бурхан тахил, уул овоонд өргөх байдлаар зүй бусаар ашигладаг зэрэг нь төгрөгийн насжилтыг багасгах үндсэн шалтгаан болдог байна.

Иймд үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийг улс үндэстний тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг, үнэт цаасных нь хувьд зүй зохистой ашиглахыг уриалж, олон нийтэд сурталчлан таниулахад уг аяны үндсэн зорилго оршиж буй юм. Аян наймдугаар сарын 10-наас эхлэн 10 дугаар сарын 1-нийг дуусталх хугацаанд улс орон даяар үргэлжилнэ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment