Есөн дүү, бяцхан охиноо ганцаараа өсгөж буй 21 настай Б.Ариунболорт Ангууч буюу Б.Баттөр гурван өрөө байрны мөнгө цуглуулж өгчээ.
Тэрбээр энэ сарын 29-нд “Скай ресорт”-д болсон төрсөн өдрийнхөө үеэр “Almighty” нэртэй сайн үйлсийн аян зохион байгуулж, цугларсан хандивын мөнгөө Б.Ариунболорт өгсөн байна.
Анх Х.Мөнхжин найзтайгаа хамтарч уяачдын гаргасан уриалгыг дэмжиж, хандивын аян эхлүүлсэн байна. Төрсөн өдрийн арга хэмжээнээс өмнө тэдэнд 27 сая төгрөг цугласан байсан бол энэ мөнгө арга хэмжээний хүрээнд гурван өрөө байрны мөнгө хүрсэн гэж түүний ойр тойрныхон бичсэн байна.