Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр хийх тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах тухай
Улаанбаатар хот 2016.03.24
Сүүлийн үед зарим аж ахуй нэгж байгууллагууд орон сууцны м2-ийн үнэ,сургалтын төлбөр, ажилчдын цалин хөлс гэх мэт бараа, ажил, үйлчилгээнийхээ үнэ, ханшийгам.доллараар тогтоох хандлага ажиглагдаж байна. Энэ нь2009 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн хэрэгжиж байгаа“Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хууль”-ийн 4.1-д заасан“Бараа, ажил, үйлчилгээний үнийг Монгол улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлж, түүгээр төлбөр тооцоог төгрөгөөр гүйцэтгэх” заалтыгзөрчиж байгаа бөгөөд хууль зөрчигдөд захиргааны шийтгэл ногдуулах үндэслэл болж байна.Дээрх хуулийн 6.1.1-ээс 6.1.3-д “Тухайн үйл ажиллагаанаас олсон орлогыг хурааж улсын өмч болгох, зөрчлийг арилгаагүй бол иргэнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10-30 дахин, албан байгууллагад 50-100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль ногдуулах, зөрчлөө арилгах шаардлагыг удаа дараалан зөрчвөл үйл ажиллагаа эрхлэх эрх, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох” зэрэг арга хэмжээ авахаар заасан байдаг. Иймд иргэн, аж ахуй нэгж байгууллага нь банк, банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа эрхэлж, үйлчилгээ үзүүлдэггүй бол Монгол улсын нутаг дэвсгэр дээр бараа, ажил, үйлчилгээний үнэ,үйлчилгээний шимтгэл, хураамжийгтөгрөгөөр тогтоож, төлбөр тооцоог гүйцэтгэх үүрэгтэй.
Харин импортлогч компаниудын хувьд гадаад орон руу шилжүүлж буй төлбөрөө тухайн гадаад валютаар шилжүүлэх, ингэхдээ санхүүгийн үүсмэл хэрэгслийг ашиглан гадаад валютын ханшийн эрсдэлийг бууруулах боломжтой юм.
Монголбанк нь 2010 оноос эхлэн дотоодын валютын захад санхүүгийн үүсмэл хэрэгслийг нэвтрүүлж, гадаад валютын своп, форвард хэлцлийг арилжааны банкуудтай хийж байна. Импортлогч компаниудын хувьд арилжааны банкуудтай гадаад валютын своп, форвард хэлцэлхийх боломжтой бөгөөд ингэснээр ирээдүйд гадагшаа шилжүүлэх төлбөр тооцоог тухайн үеийн ханшийн хэлбэлзлээс үл хамааран хэлцлээр тохирсон ханшаар хийж гүйцэтгэх,тухайн импортлогч компанийн ирээдүйн мөнгөн урсгал тодорхой болох зэрэг давуу талууд бий болдог тул санхүүгийн үүсмэл хэрэгслийг үйл ажиллагаандаа ашиглах нь зүйтэй.
МОНГОЛБАНК