Үндэсний их баяр наадмын өдрүүдэд буюу долдугаар сарын 11-15-нд бүх нийтээрээ амардаг хуультай.
Энэ хугацаанд нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын тушаалын дагуу дүүргүүдийн эрүүл мэндийн төвийн
- Хүүхдийн тасаг
- Мэс заслын тасаг
- Дотрын тасаг
- Гэмтлийн тасаг 09:00-16:00 цагт ажиллахаар болжээ.
Дээрх хугацаанд Шүд, эрүү нүүрний төв мөн ажиллана гэдгийг НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа хэллээ.
Түүнчлэн тэрбээр "Нэгдсэн эмнэлгүүд болон НЭМГ-т хариуцлагатай жижүүр 24 цагаар ажиллана" гэв.