БНСУ-аас тусгай үүргийн онгоцоор ирж, Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдаж байсан иргэн Б.Мөнхтуяа өнөө өглөө бурхны оронд оджээ.
Энэ талаар ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргалаас тодруулахад "БНСУ-аас ирж, Цэргийн төв эмнэлэгт эмчлүүлж байсан иргэн COVID-19 халдварын улмаас биш хавдрын эмчилгээ хийлгэж байгаад нас барсан" гэдгийг хэллээ.Талийгаачийн гэр бүл үр хүүхэд, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье!