Хятадад эм хууль бусаар зарж борлуулсан хэмээн сэжиглэж, 37 хүнийг баривчилсан байна. Тус улсын мөрдөн байцаагчид галзуу, гепатит В, саа зэрэг өвчний вакцины үнийг хөөрөгдөн зарж борлуулдаг том сүлжээг илрүүлсэн байна. Энэхүү сүлжээг зохион байгуулагчид нь ээж, охин хоёр байсан бөгөөд өнгөрсөн хоёрдугаар сард тэднийг Шаньдун мужаас баривчилжээ. Тэд 2011 оноос хойш үйлдвэрлэгчдээс худалдаж авсан эмээ хууль бусаар хар зах болон эмнэлгүүдэд худалдан борлуулсан байна. Өнгөрсөн таван жилийн хугацаанд тэд 88 сая ам.долларын эм худалдан борлуулжээ. Энэхүү сүлжээнд БНХАУ-ын 20 аймгийн хэдэн зуун иргэн татагдан оролцсон байна. Эдүгээ Хятадын цагдаа нар гурван гол эмийн компани болон олон эмийн санд хяналт шалгалт явуулж эхэлжээ. Улмаар нэг эмийн үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоохоор болсон байна.
Эм хууль бусаар зарж борлуулсан хэргээр 37 хүнийг баривчилжээ
2016-03-24 09:41:00