Реалити шоуны од Ким Кардашиан ихэр. Түүнийг ихрийн өрөөсөн болгосон хүн нь Камила Осман юм. Тэгвэл Камила өчигдөр өөрийн шүтээн буюу ихэр Кардашиантай уулзсан байна. Кардашиан өөрийн “kimkardashianwest.com” сайтдаа ихэртэйгээ авахуулсан зургаа нийтлээд “Адилхан байгаа биз. Анх түүнтэй уулзахад миний инээд хүрсэн. Үнэхээр адилхан юм аа хэмээн дуу алдсан. Их хөөрхөн бүсгүй байна” гэж бичжээ. Камила, Кардашиантай адилхан болохын тулд гоо сайхны хагалгаанд орж, хамар болон уруулаа янзлуулсан байна.
Кардашиан ихэртэйгээ
2016-03-23 18:16:00