Монгол улсын саалийн үнээ болсон, хамгийн их хөрөнгө эргэлдэж, хамгийн их мөнгө яригддаг Эрдэнэт үйлдвэрийн санхүү хэрхэн явагдах нь иргэн бүрт хамаатай. Гэвч тэд өнөөг хүртэл Шилэн дансны хуулиа биелүүлэхгүй гүрийж ирсэн ч удирдлагуудынх нь жинхэнэ царай илчлэгдсэн. Тодруулбал цалингаасаа гадуур нэмэгдэл цалин гэж 1800- 45 мянган евро авдаг, хэдэн зуун саяар нь Улаанбаатар хотод тансаг зэрэглэлийн байрыг компанийнхаа мөнгөөр худалдаж авдаг талаарх ноцтой баримт дэлгэгдсээр байгаа. Тэгвэл Эрдэнэт үйлдвэрийнхэн мэдэгдэл гаргажээ. Ингэхдээ еврогоор өгдөг цалингийн нэмэгдлээ олон туршид олгож ирсэнээ хүлээн зөвшөөрчээ. Нийгмийгн сүлжээгээр Эрдэнэт үйлдвэр ХХК-н удирдах албан тушаалтнуудын цалин хөлс, урамшууллыг холбогдох дээд байгууллагын шийдвэрээр хуулийн дагуу олон жилийн туршид олгож ирсэн, нийтлэлд дурьдсан баримт бичгийг Эрдэнэт үйлдвэр ХХК-с хууль бус аргаар авч, олон нийтэд тараан хувь хүний болон байгууллагын дотоод мэдээлэлд бүдүүлгээр халдсан байна” гэжээ.
Эрдэнэт үйлдвэр еврогоор өгдөг цалингийн нэмэгдлээ олон туршид олгож ирсэнээ хүлээн зөвшөөрлөө
2016-03-23 16:34:00