Төрийн соёрхолт дуучин Д.Болдын “Удаанаар” нэртэй шинэ уран бүтээл өчигдөр цацагдсан юм. Уг дуу түүний “90’s LOVE” нэртэй 13 дахь шинэ цомогт багтах аж.Тэрбээр энэхүү уран бүтээлийн аяыг өөрөө зохиосон байна. Харин үгийг Vande бичжээ. Тус клипний зураг авалтыг TJ энтертайнмент хариуцан ажилласан байна.