8o
Улаанбаатар хот
mobile menu

Увс аймгийн 12-р ангийн сурагчид тусгай хэлбэрээр ЭЕШ-д бэлдэж байна

2020-05-21 11:43:29

2020 онд аймгийн Ерөнхий боловсролын 17 сургуулийн 12-р ангийн 740 сурагч, өмнөх оны 50 төгсөгч Элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр бүртгүүлсэн байна. БСШУС-ын сайдын тушаал, аймгийн Онцгой комиссоос өгсөн чиглэлийн дагуу аймгийн 12-р ангийн сурагчдад ЭЕШ-ын чиглэлээр давтлага өгөх ажлыг 05-р сарын 04-ны өдрөөс 6-р сарын 11-ний өдөр хүртэл зохион байгуулан ажиллаж байна. Увс аймгийн хувьд боловсролыг хөгжүүлэх хөтөлбөрөөс санхүүжүүлэн аймгийн төвийн 6 сургуулийн 12-р ангийн 440 сурагч, 60 гаруй хичээл заагч багш нарт 1 сарын хугацаанд өдөр бүр үдийн хоол өгч, мэргэжлийн багш шаардлагатай 8 суманд 11 зөвлөх багшийг 1 сарын хугацаатай ажиллуулж байна. Үүний үр дүнд давтлагын ирц 94%-тай явагдаж байна. Давтлага зохион байгуулах хугацаанд сурагч өөрийн сонгосон хичээлээр 7 хоногт 10-аас доошгүй цагийн давтлагад хамрагдах боломжтой бөгөөд хичээл сургалтын үйл ажиллагаа зогссон энэ жилийн хувьд элсэлтийн ерөнхий шалгалтын бэлтгэлээ базаахад томоохон дэмжлэг болж буйг багш сурагчид илэрхийллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Д.Эрдэнэгэрэл
Маш сайхан зохион байгуулалттай арга хэмжээ болжээ
2020/05/21 66.181.161.87
  • Recent
  • Most Read
  • Most Comment