Цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хүндрэлийг давах зорилгоор $100 саяын санхүүжилт авах болон бусад улс оронтой хамтран ажиллах талаар ОУВС-тай яриа хэлэлцээрийг амжилттай хийж дуусгасан талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлжээ.
Манай албаны хүмүүс тавдугаар сарын 11-13-нд ОУВС-тай 100 сая ам.долларын санхүүгийн тусламж хүсэх талаар хэлэлцсэн байна. Гол зорилго нь COVID-19 цар тахлын эдийн засаг дахь нөлөөллийг бууруулж, тогтвортой байдлыг хангах, эргэн сэргэхэд зарцуулах аж. Харин эцсийн шийдвэрийг ОУВС-ийн Захирлуудын зөвлөл ирэх зургаадугаар сарын эхээр гаргах юм байна.