Supermodel Pageant” буюу дэлхийн дэлхийн супер модель шалгаруулах тэмцээн Өмнөд Африкын Блумфонтейн хотод болж өнгөрлөө. Уг тэмцээний өсвөр насны ангилалд Монгол модель түрүүлж, аваргын алтан цом хүртлээ.
Монгол улсыг төлөөлөн оролцсон “Шилмэл загвар” агентлагийн загвар өмсөгч Т.Шинэтуяа нь өдгөө 16 настай, “Гэгээрэл” дунд сургуулийн сурагч юм байна. Тэрээр тус тэмцээнд түрүүлснээр тэрбумтан Дональд Трампийн 1999 онд үүсгэн байгуулсан Нью-Йорк төвтэй “Trump model” агентлагтай гэрээ хийх эрхтэй болж буй.