“Сонгодог жүжгийн өдрүүд”-ийн хүрээнд У.Шекспирийн “Гамлет” эмгэнэлт драмын жүжгийг Улсын Драмын Эрдмийн Театрт тоглогдоно. Төрийн соёрхолт Н.Наранбаатарын найруулгаар тайзнаа тавигдах эл жүжгийн гол дүрд СТА С.Болд-Эрдэнэ, Офелияд залуу жүжигчин О.Дөлгөөн тоглох аж. Жүжгийн бусад дүр Данийн ван Клавдийд МУАЖ П.Цэрэндагва, Гертрудад МУГЖ Ж.Оюундарь, Офелиягийн аав Полонийд МУГЖ Б.Жаргалсайхан, ах Лаэртэд СТА Г.Эрдэнэбилэг, Горациод СТА Г.Амгаланбаатар, Марцеллод СТА Д.Баттөмөр нар тоглох юм байна.
“Гамлет” эмнэлэгт жүжгийг энэ сарын 25-ны 15.00 цагт, 26,27-ны 17.00 цагт УДЭТ-ын тайзнаа тоглох юм.