Тархины том хэмжээтэй хавдар авах болон тархины харвалтын үеийн гемикранио-эктоми хагалгааг УНТЭ-т анх удаа хийжээ.
Үйлчлүүлэгч 39 настай эрэгтэй гэнэт ухаан алдаж, сумын эмнэлэгт хоёр хоног хэвтэж эмчлүүлээд сайжрал авалгүй хүндэрч, комд орсон байна. Иймд түүнийг амь насны заалтаар нэн яаралтай тархины баруун гемикранио-эктоми хагалгаанд оруулжээ. Маргаашнаас нь түүний биеийн байдал сайжирч, ухаан орсон. Мэс засал эмчилгээнээс хойш 21 хоногийн дараа таягтай босч явдаг болжээ.
Үйлчлүүлэгч 32 настай эмэгтэй Цээж, баруун гар хөл үе үе мэдээ алдах болсон тул өнгөрсөн сарын 26-д эмнэлэгт хандсан. Энэ нь зөвхөн мэс заслаар эмчлэгддэг өвчин бөгөөд хугацаа алдах нь тархины үйл ажиллагааны эргэшгүй өөрчлөлтөнд хүргэх эрсдэлтэй учир УНТЭ-т нээлттэй мэс засал хийж, тархины зүүн зулайн дэлбэнд 7*5 см хэмжээтэй хавдрыг бүрэн авчээ. Мөн хавдарт идэгдсэн тархины хальсыг нөхөн, мэс заслын хүндрэлгүй, үйлчлүүлэгчийн биеийн байдал сайжирч эхэлсэн байна.
УНТЭ-т эдгээр хагалгааг хийснээр мэдрэлийн мэс засал шаардлагатай үйлчлүүлэгчдэд цаг алдалгүй эмнэлгийн тусламж үзүүлэх, арга хэмжээ авах боломжтой болов.
Мэдрэлийн эмнэлзүйн төвийн мэдрэлийн мэс заслын эмч:
С.Алтан-Очир(ахлагчтай), Д.Энхболд, М.Золбоо
Анестезиологи эмч Ц.Тунгалаг
Мэс заслын сувилагч: Б.Отгончимэг, Д.Бум-Эрдэнэ
Анестезиологи сувилагч: Л.Цэцэглэн
Резидент эмч: Г.Баттулга
Үйлчлэгч: Л.Отгонсүрэн нар
Өнгөрсөн сарын 04-нд мэдрэлийн мэс заслын гемикранио-эктоми хагалгааг, мөн энэ сарын 06-нд тархины том хавдрыг нээлттэй аргаар авах мэс заслыг амжилттай хийжээ.