“Никитон” хамтлагийн даралтат хөгжимчин Б.Чинбат, “Sweetymotion” хамтлагийн продюсер Ц.Сарнай нар 2019 оны арваннэгдүгээр сарын сүүлчээр БНСУ-д элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орсон талаар мэдээлэл хүргэж байсан билээ. Тэдний мэс засал амжилттай болж, БНСУ-д хагалгааны дараах эмчилгээгээ хийлгэж байгаад Монголдоо ирсэн байна. Тэд тусгай нислэгээр эх орондоо иржээ.
Энэ тухай дуучин Ц.Сарнай өөрийн цахим хаягтаа “Эх орондоо сайн яваад ирлээ. Энэ түгшүүртэй цаг үед гэр бүлээрээ урт удаан аялал хийх амаргүй даваа байлаа. Хүн бүр хариуцлагатай байж, өөрийн гэр бүл болон бусдыгаа, цаашлаад Монгол улсаа хамгаалах иргэн хүнийхээ үүргийг гүйцэтгэж хамтдаа даван туулж гарцгаана. Иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах гэж цаг наргүй, өдөр шөнөгүй ажиллаж байгаа Эрүүл мэндийн салбарынхан, Улсын Онцгой Комисс, Мэргэжлийн Хяналт, Цагдаагийн албан хаагчдадаа талархцгаая” хэмээн бичжээ.