Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах зорилгоор хөдөөгийн 18 сумын багийн иргэд, Улаангом сумын 12 багт “Баг-93” явуулын тусламж үйлчилгээг 6 ээлжээр нарийн мэргэжлийн эмч, мэргэжилтэн 17-60 хүний бүрэлдэхүүнтэй баг нийт 49 хоног, 52 цэгт тусламж үйлчилгээг үзүүлсэн. Уг арга хэмжээнд сумын ИТХ, ЗДТГ, багийн Засаг дарга, Эрүүл мэндийн төвийн нийт эмч, ажилчид, бусад төрийн албан хаагчид оролцож эрүүл мэндийн болон бусад үйлчилгээ авч чаддаггүй алслагдсан багийн малчид, иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлж ажиллажээ. Тус хөтөлбөрийн хүрээнд нийт 41036 хүн амд эрүүл мэндийн үзлэг хийж 2-р шатлалд 549, 3-р шатлалд 92 хүнийг илгээж, 52 хүнийг эмнэлэгт хэвтүүлж, 2416 хүнд эмчилгээний зөвлөгөө өгсөн үр дүнтэй ажил болжээ.
Увс аймагт “БАГ -93” хөтөлбөр хэрэгжиж 41036 хүнд үйлчилгээ үзүүлсэн байна
2020-04-10 10:28:00