Эрүүл мэндийн яамнаас гуравдугаар сарын 30-ны өдөр шинэ төрлийн коронавирусийн талаар ээлжит мэдээлэл хийх үеэрээ халдвар авсан хүмүүсээс эхний хоёр хүн эдгэрч , эмнэлгээс гаргахаар болсон гэсэн сайн мэдээ дуулгаж байсан. Тэгвэл өнөөдөр дахин хоёр хүн эдгэрсэн талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийлээ. Энэ талаар ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү "Хоёр хүн эдгэрч ХӨСҮТ-ээс гарч байна. Таван төрлийн шинжилгээнд гурван өдөр дараалж шинжилгээ хийхэд сөрөг гарсан учир эмнэлгээс гаргаж байна. Ингээд өвчтөнүүдийг ХӨСҮТ-ээс сувилал руу шилжүүлж, 14 хоног хянана" гэсэн мэдээллийг өглөө.
Нэмэлт мэдээлэл дуулгахад: Манай улсад шинэ төрлийн коронавирусийн халдвар авсан 15 тохиолдол бүртгэгдсэнээс 4 хүн эдгэрээд байна.