8o
Улаанбаатар хот
mobile menu

"ХӨСҮТ-д хянагдаж байсан Турк иргэнээс коронавирусийн халдвар илэрлээ"

2020-04-06 12:34:36

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр хоёр оронд халдвар бүртгэгдэж нийт 211 улсад халдвар гарсан байна. Мөн 1.272.000 хүн халдвар авч 69,000 хүн нас барсан талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Мөн ХӨСҮТ-д хянагдаж байсан Турк иргэнээс коронавирусийн халдвар илэрсэн талаар албаны эх сурвалжууд мэдээлэл өгөв. Энэ талаар ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү " Дархан-Уул аймагт тусгаарлагдсан гурван иргэнээс коронавирусийн халдвар илрээгүй.ХӨСҮТ-д тусгаарлагдан хянагдаж байсан Турк иргэний шинжилгээнд коронавирусийн халдвар илэрлээ. Нийт батлагдсан тохиолдол 15 болсон" гэсэн мэдээллийг өглөө. 

Дэлгэрэнгүй мэдээллийг Эрүүл Мэндийн Яамны  лайваас үзнэ үү

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
hana
mongold mini sain emchildeg geed emcuuleh gadniihan ireed bgaan bn daa
2020/04/06 45.56.183.75
  • Recent
  • Most Read
  • Most Comment