8o
Улаанбаатар хот
mobile menu

Гавьяат жүжигчин Ж.Сүххуягийн хагалгааны өдөр товлогджээ

2020-04-03 12:36:48

 

Монгол Улсын Гавьяат жүжигчин Ж.Сүххуягийг олон нийт "Мандухай сэцэн хатан", "Мөнх тэнгэрийн хүчин дор" зэрэг сэтгэлд шингэсэн уран бүтээлүүдээр нь тун сайн мэднэ. Алтан үеийн авьяаслаг жүжигчдийн нэг түүнд эрүүл мэндийн ноцтой асуудал үүсч, артерийн судасны бөөгнөрөл онош тогтоолгон, яаралтай хагалгаа хийлгэхгүй бол хөлөө тайруулах эрсдэл ороод байсан юм. Түүний хагалгааны зардалд нийт 30 гаруй сая төгрөг шаардагдан, өөрийн зүгээс өгөх боломжгүй байдалд хүрч ард иргэдээсээ тусламж хүсээд байсан билээ. Тэгвэл өнгөрсөн долоо хоногоос эхлэн түүнд зориулсан хандивын аян өрнөж, сайхан сэтгэлтэй иргэдийн зүгээс олны хайр хүндэтгэл хүлээсэн жүжигчиндээ туслахаар нэгдэн, одоогийн байдлаар нийтдээ 10 орчим сая төгрөг цуглараад байгаа аж. 

   Улмаар түүний хагалгааг товлон, ирэх дөрөв дэх өдөр буюу дөрөвдүгээр сарын 2-ны өдөр Сайд нарын хоёрдугаар эмнэлэгт хагалгаа хийгдэхээр болсон. Эмч нар түүнд цаг алдаж болохгүй хэмээн анхааруулсан бөгөөд түүнд зориулсан хандивын аяныг үргэлжлүүлж, үлдсэн төлбөрийг бүрдүүлэхэд тусламжийн гараа сунгахыг сайхан сэтгэлтэй ард иргэдээсээ дахин уриалж байна.

Хандивын данс: 

ХААН банк: 5629046582 - Жамсран Сүххуяг 

Утас: 96667637, 99953288

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
uilj bn uu. uil uil . yiliin yree edel. yu xiij bsanaa uuruu medej bgaa gedegt naidaya. chi ix ineej daapaalj bsan bxaa.
2020/04/08 202.9.46.63
зочин
Элбэгдоржийн гайгаар шударга ёс алдагдаж,хууччуул мөнгө хураах муу санаагүй байгаад хохирсны нэг энэ шүүдээ Сүүлийн үеийн урлагийнхан шиг ганц дуугаа хэдэн саяаар үнэлдэггүй байсан үеийн сайн жүжигчи
2020/04/08 43.228.131.90
зочин
тѳрѳѳс ѳѳрѳѳр үнэлэх цаг ирсэн.авъяасыг орон сууц эдлэн газар машин хаус мѳнгѳѳр хэмжих цаг болсон тѳмрийн цуглуулгаар юугаа хийхэв дээ?хүн ѳмч хѳрѳнгѳтэй байж ѳвчинѳѳсѳѳ салж чадах ёстой .монгол тѳр
2020/04/06 66.181.191.196
зочин
авъяасыг монголын тѳр үнэлж чаддаггүй.ирээдүй хойч үед маань авъяасаараа амьдрах цаг ирсээн.одон тэмдэг ѳгѳѳд нэр хүндтэй болчихдог энэ үзэл суртал ёс суртахуунаас хэзээ салах уу?авъяасыг тѳрѳѳс ѳѳрѳѳ
2020/04/06 66.181.191.196
ХОШИН шог
Алтан үеийн сүүлч гэж хэлж болох жүжигчин. Одоо цагийн. ХОШИН ШОГ НЭРЭНДЭЭ ТААРСАН. ХОШИН. Гавьяат биш
2020/04/04 66.181.191.224
Зочин
Жүжигчид өвдөхөөрөө л мөнгөгүй царайлчих юм
2020/04/04 73.231.128.120
  • Recent
  • Most Read
  • Most Comment