8o
Улаанбаатар хот
mobile menu

Жүдочид Чиндаогийн Гранприд II Байрт оров

2015-11-23 12:27:00

БНХАУ-ын Чиндаод олимпийн эрхийн оноо олгох уламжлалт Гранпри тэмцээн энэ сарын 20-22-ны өдрүүдэд болж өндөрлөлсөн. Уг гранпри тэмцээнд 59 орны 375 жүдоч өрсөлдсөнөөс Япон улс 5 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртэж тэргүүлсэн бол Монгол, Азарбайжан, БНХАУ, БНСУ-ын багууд удаалсан байна.Манай тамирчид 57кг-д барилдсан Д.Сумъяа, эрэгтэйчүүдийн 100 кг-ын жинд Хөдөлмөрийн баатар, олимпийн алт, мөнгөн медальт Н.Түвшинбаяр нар алтан медаль хүртсэн. Харин мөнгөн медалийг Эрэгтэйчүүдийн 66 кг-д ОУХМ Д.Төмөрхүлэг, эмэгтэйчүүдийн 48 кг-д Гавьяат тамирчин М.Уранцэцэг нар энгэртээ зүүсэн. Мөн эрэгтэйчүүдийн 81 кг-д ОУХМ О.Ууганбаяр, эмэгтэйчүүдийн 52 кг-д ОУХМ А.Цолмон нар хүрэл медаль хүртэж манай багийн медалийн тоог нэмсэн. 

 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment