8o
Улаанбаатар хот
mobile menu

Нийслэлд томуугийн халдвар өмнөх жилтэй харьцуулахад 2 дахин буурчээ

2020-03-09 13:30:00

ДЭМБ-аас коронавирусийн халдвараас сэргийлэхийн тулд гараа сайтар савандаж угаах, халдваргүйжүүлэгч хэрэглэх, амны хаалт зүүх үндсэн зөвлөмж өгч байна.

ЭМЯ-наас нэгдүгээр сарын 6-наас эхлэн эдгээр зөвлөмжийг ард иргэддээ тасралтгүй өгсөөр, иргэд ч хэрэгжүүлж байгаа нь өвчлөлийн байдлаас харагдаж байна хэмээн ЭМЯ-ны Газрын дарга Д.Нарангэрэл мэдээллээ. Тэрбээр, Гахайн хавдар, салхинцэцэг, гар хөл амны өвчин зэрэг агаар дуслын замаар болон бохир гараар дамждаг өвчнүүд өнгөрсөн жилийн мөн үеийнхнээс 1.3-2.9 дахин буурсан үзүүлэлттэй байна. Томуугийн тархалт ч буурсан. Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн жилийн өдийд томуугийн халдвартай 600 гаруй хүүхэд хэвтэж байсан бол одоо 280 хүүхэд хэвтэж байна. Ард иргэд ЭМЯ-наас өгч буй мэдээллийг дагаж, цаашид ч хэвшүүлсэл COVID-19 халдвар төдийгүй амьсгалын болон гэдэсний халдварт өвчнөөс ч сэргийлэх боломжтой юм гэв.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment