“Эх дэлхийн цаг”-ны өдөр өнөөдөр буюу гуравдугаар сарын 19-ний 20.30-21.30 цагийн хооронд тохионо. Эрчим хүчний үйлдвэрлэлээс гарах хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хүн бүрийн хувь нэмрийг оруулах үүднээс 20.30-21.30 цагийн хооронд гэрэл, цахилгаан хэрэгслээ унтраахыг уриалдаг. Анх 2008 онд Австралид өрнөсөн “Эх дэлхийн цаг” аянд зургаан тивийн 36 сая гаруй хүн биечлэн оролцсон бөгөөд жил ирэх тусам хүрээгээ тэлж олны анхаарлын төвд зүй ёсоор орсоор байна. Түүнчлэн сэтгэл зүрхээрээ энэ арга хэмжээг дэмжсэн хүний тоо 60 сая хол давжээ.
Өнөөдөр 20.30-21.30 цагийн хооронд гэрлээ унтраана.
2016-03-19 12:53:00