8o
Улаанбаатар хот
mobile menu

Үнсэлттэй холбоотой фактууд

2016-03-20 10:33:00

1. Вольфрам гэгч америк эр нэг дор олон хүнтэй үнсэлцсэн гэдгээрээ дээд амжилт тогтоожээ. Түүний амьдардаг хотод болсон наадмын үеэр тэр найман цагийн дотор 8001 хүнтэй үнсэлцжээ.

2. Дэлгэцэн дээр анх удаа 1886 онд үнсэлцжээ. Тэр нь Томас Эдисоны 30 секунд үргэлжилдэг “үнсэлт” хэмээх кино.

3. Уруул гарын хуруунаас 100 дахин өндөр мэдрэмжтэй. Жинхэнэ үнсэлтийн үеэр зүхний цохилт 100 хүрэх нь бий.

4. Үнсэлцэх үеэр хосууд бие биендээ 278 төрлийн бактери дамжуулдаг. Гэхдээ тэдгээрийн 95% нь аюултай биш ч үлдсэнээс нь болгоомжтой байхад илүүдэхгүй.

5. Өсвөр насний хүүхдүүдийн 10 хүн тутмын нэг нь 10 настайдаа анх үнсэлцэж үздэг.

6. Хуримлахаасаа өмнө бүсгүйчүүд дунджаар 7-9 эртэй үнсэлцэж үзсэн байдаг.

7. Амьтдаас сармагчин хүнтэй адил уруул дээрээ үнсэлцдэг бол нохой, морь ч ингэж үнсэлцэх дуртай.

8. Эртний Египтэд үнсэлцэнэ гэдгийг огт мэддэггүй байжээ.

9. Дундад зунд Итали эр гудамжинд хэн нэгэн бүсгүйг үнсэх бол түүнтэй заавал гэрлэх хэрэгтэй болдог байжээ. Харин Неаполь хотод гудамжинд үнсэлцвэл шоронд орох энүүхэнд байсан гэдэг.

10. Хүн амьдралынхаа туршид дунджаар хоёр долоо хоногийг л үнсэлцэхэд зориулсан байдаг.

11. Эртний Римд хүмүүс бие биенийхээ нүдэн дээр үнсдэг байсан.

12. 1927 онд хийгдсэн “Дон Жуан” кинон дээр 127 удаа үнсэлцдэг. Гэхдээ Жон Бэрримороос Мэри Астор, Эстелль Тэйлор хоёр л энэ олон үнсэлтийг авдаг аж.

13. Зарим газар үнсэлцэхийг гэмт хэрэг гэж үздэг. Индиана мужид сахалтай эр хэн нэгнийг үнсэх хориотой. Коннектикутад ням гарагт эхнэрээ үнсэх хориотой. Айова мужийн Седарт танихгүй хүнийг үнссэн хүн шууд шоронгийн хаалга тадаг байна.

14. Жүжигчин Жулиан Мур нэгэн цагт дэлгэцэн дээр эрчүүдийг үнсэх хэцүү байдаг хэмээн хэлжээ. Тэднээс юу ч үнэртдэг байж болно гэсэн байна.

15. Ихэнх америк эрчүүдийн хамгийн ихээр үнсэлцэхийг хүсдэг эмэгтэй бол Анжелина Жоли аж.

16. 1999 онд Кармит Субера болон Дрор Орпаз нэр удаан үнсэлтийн дээд амжилтйг тогтоожээ. Тел-Авивийн олон мянган үзэгчдийн дэмжсэн алга ташилтан дор тэд бүтэн 30 цаг 45 минут үнсэлцжээ. Тэгвэл 2000 онд энэ амжилтыг Луиза Альмодовар, Рич Лангли нар эвдсэн билээ. Тэд 30 цаг 59 минут 27 секунд үнсэлцсэн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment