Засгийн Газраас баталсан “Зөв Монгол хүүхэд” үндэсний хөтөлбөрийн “Багшийн хөгжил” дэд хөтөлбөрийн хүрээнд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам багш нэг бүрийг зөөврийн компьтерээр хангаж байгаа. Өнөөдөр Ховд аймагт ажиллаж амьдарч байгаа 1011 багш нэг бүр зөөврийн компьтерээ гардан авлаа. Мөн сургууль бүрийн компьютерийн лабораторийг шинэчилж 390 ширхэг сурагчийн компьютер олгосон байна.Багш нарын компьютерийг УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт, БСШУ-ны дэд сайд асан Я.Төмөрбаатар, Ховд аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан нар гардуулан өгчээ.