7o
Улаанбаатар хот
mobile menu

Хос зүрхээ хамтгаалья: Чинбаад “Niciton & Friends”, “Аравт” тоглолтыг зориулна

2020-01-09 11:00:00

“Sweetymotion” хамтлагийн продюсер, “Никитон” хамтлагийн даралтат хөгжимчин Б.Чинбат, түүний эхнэр “Sweetymotion” хамтлагийн дуучин Ц.Сарнай нар БНСУ-ын Сөүл хотноо мэс засалд орж, үргэлжлүүлэн эмчилгээ хийлгэж байгаа билээ.

Санхүүгийн нөхцөл байдлаас шалтгаалан эмчилгээ хийлгэхэд бэрхшээл гарч байгаа тул Монголын урлагийн салбарын олон уран бүтээлчид нэгдэн, уран бүтээлч гэр бүлд туслах “Хос зүрхээ хамгаалъя” хандивын аян өрнүүлэх, тоглолт хийх санаачилга гаргаад байна.

Өчигдөр /2019.01.08/ аяныг зохион байгуулагчид хуралдаж, 2020 оны хоёрдугаар сарын 1-нд “Niciton & Friends” тоглолт, хоёрдугаар сарын 2-нд мэргэжлийн урлагийн байгууллагуудын нэгдсэн “Аравт” тоглолтуудыг зохион байгуулахаар боллоо.

Дэлгэрэнгүй мэдээллийг өнөөдрөөс эхлэн зохион байгуулалтыг хариуцаж авсан багуудаас танилцуулах аж.

“Хос зүрхийг хамгаалъя” сайн үйлсийн аянд Өвөрмонголчууд ч нэгджээ.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Lyanhua
Mongol emch nariig goloh hereggui shuu !!!
2020/01/19 108.209.255.109
ард
Сайхан хоёр уран бүтээчдээ эрүүл энх сайн сайхан бүхнийг ерѳѳе.Эмчилгээ амжилттай болоод:АДУУЧИН ЗАЛУУС; шигээ гүйлдээд ирэхийн ерѳѳл ѳргѳе.
2020/01/18 64.119.22.187
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2020 оны УИХ-ын сонгуулийг хойшлуулах нь зүйтэй хэмээн уриалга гаргалаа. Та дэмжиж байна уу? Дэмжиж байна

Нийт санал өгсөн: 50