8o
Улаанбаатар хот
mobile menu

ЧӨЛӨӨТ БӨХ: Таван бөх шигшээд шалгараад байна

2019-12-04 12:00:00

Чөлөөт бөхийн залуучуудын Европын хошой аварга Юрий Власкогийн дурсгалд зориулсан эрэгтэйчүүдийн 23 хүртэлх насны залуучуудын олон улсын тэмцээн өчигдөр ОХУ-ын Буриадын нийслэл Улаан-Үдэд эхэллээ.

Тэмцээний эхний өдөр урьдчилсан болон хагас шигшээд барилдаанууд болов. Манай улсаас тус тэмцээнд “Хасу-Мегастарс”, “Тулгат”, “Хангай хүчтэн” клуб, “Хилчин” спорт хороо, Орхон аймгийн “Ирээдүйн одод”, МУБИС-ийн 30 гаруй тамирчин хүч үзэж байгаа бөгөөд таван тамирчин шигшээд шалгарч зургаан тамирчин өнөөдөр хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо.

Тодруулбал, 70 кг-ын жинд “Хасу-Мегастарс” клубийн тамирчин Э.Тэмүүлэн, 79 кг-д Д.Батзул, 86 кг-д “Хангарьд” спорт хорооны тамирчин М.Цогтгэрэл, 92 кг-д “Хасу-Мегастарс” клубийн тамирчин Б.Билгүүн, 97 кг-д “Хилчин” спорт хорооны тамирчин Ч.Алтангэрэл нар алтан медалийн төлөө, 57 кг-д “Хасу-Мегастарс” клубийн тамирчин Б.Түмэнцогт, 65 кг-д МУБИС-ийн Ц.Дамдинпүрэв, 79 кг-д “Ирээдүйн одод”-ын Ц.Баярсайхан, 86 кг-д “Хасу-Мегастарс” клубийн тамирчин Д.Оргилох, 92 кг-д “Хангай хүчтэн” клубийн тамирчин Б.Батзориг, 125 кг-д тус клубийн тамирчин С.Ган-Эрдэнэ нар хүрэл медалийн төлөө барилдана.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл