Өдгөө ХӨСҮТ-д 571 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 340 нь улаанбурханы халдвар авсан ажээ. Өнгөрсөн онд Улаанбурхан өвчнөөр 19.427 хүн өвчилсөн бол энэ тоо энэ жил даруй 3236 болтлоо өссөн юм. Тэр дундаа энэ өвчний дэгдэлт 19-30 насныханд их байгаа ажээ. Тиймээс Эрүүл мэнд, спортын яамнаас энэ насны залуусыг нэмэлт дархлаажуулалтад хамруулахаар шийдсэн байна. Өвчний дэгдэлт улам бүр газар авч, хүүхдийн аминд хүрэх болтлоо ноцтой байдалд хүрсэн учир нийслэл, дүүргийн эрүүл мэндийн төвийн удирдлагууд, мэргэжлийн байгууллагын төлөөлөл улаанбурхан өвчний дэгдэлттэй холбоотой асуудлаар ярилцаж, дээрх шийдвэрийн гаргасан юм.Халдварт өвчин судлалын үндэсний төв болон дүүргийн нэгдсэн эмнэлгүүд өрхийнэмнэлгүүд уртасгасан цагаас ажиллаж байгаа юм байна.
19-30 насны залуусыг улаанбурханы вакцинд хамруулна
2016-03-17 08:44:00