8o
Улаанбаатар хот
mobile menu

Г.Одбаяр Осакагийн "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ

2019-11-26 14:19:00

Японы Осака хотод Олон улсын жүдо бөхийн холбооны сүүлчийн "Их дуулга" тэмцээн болж байна.Уг тэмцээнд 87 орны эрэгтэй 276,эмэгтэй 205,нийт 481 бөх өрсөлдөж байгаа юм.Өчигдөр зодоглосон манай жүдочдоос дэлхийн аваргын хүрэл медальт,гавьяат тамирчин Г.Одбаяр 73 кг-д хүрэл медаль хүртэв."В" хэсэгт эхлээд хийлж,дараа нь Бельги,Астрийн бөхчүүдийг ялаад,хэсгийн аваргын төлөө дэлхийн аварга,Японы С.Хачимотод дийлдсэн ч дагах барилдаанд БНХАУ-ын жүдочийг буулгаж авсан тэрээр хүрэл медалийн төлөөх барилдаанд 21 настай япон залуу К.Харадаг гурван торгуулиар цэвэр ялжээ.Нөгөө хүрэл медалийн эзнээр Тажикистаны С.Махмадбеков тодорсон бол дэлхийн гурван удаагийн аварга,Японы  М.Эбинума түрүүлж,түүний нутаг нэгт,дэлхийн аварга С.Хачимото үзүүрлэсэн аж.

Медаль хүртсэн орнууд:

1.Япон-8 алт,6 мөнгө,9 хүрэл

2.Франц-1 алт

3.Тайвань,Голланд-1 мөнгө,1хүрэл

5.Испани-1 мөнгө 

6.Монгол-2 хүрэл 

7.Герман,Орос,Солонгос,

Тажикистан,Канад-1 хүрэл.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
hi
ugzug odbayr mun vv
2019/11/26 203.91.115.39