Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Алунгоо-2019"-д нэр дэвших оны шилдэг эмэгтэйчүүдийг бүртгэж эхэллээ. Энэ жилийн тухайд тус арга хэмжээг АРХИГҮЙ БАЯРЫН ШИРЭЭ уриан дор ирэх сарын 21-нд УДЭТ-ын тайзнаа зохион байгуулна.
Даяаршин буй энэ цаг үед хил хязгаар, шашин шүтлэг, хэл, арьс өнгө, үзэл бодол, нийгмийн давхарга үл хамааран бие биенээ хүндэтгэн дотно нөхөрлөж, хүний эрхийг дээдлэн, хүүхэд эмэгтэйчүүдээ хамгаалж, хүчирхийллийн эсрэг хүн бүрийн оролцоог нэмэгдүүлэхийн төлөө нэгдэж, гэр бүл, өрх бүрт ёс суртахууны “МОНГОЛ ДАРХЛАА”-г бий болгоход “АЛУНГОО” шагналтнаар дамжуулан жендэрийн эрх тэгш байдлыг хангах үйлсийг дэмжин сурталчлах, улмаар охид, эмэгтэйчүүдэд улс төр, эдийн засаг, нийгмийн эрх тэгш боломж олговол дэлхий даяар тунхагласан Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахад бодитой түлхэц болно гэдгийг нийгэмд таниулах юм.
Оны эмэгтэй шалгаруулах номинацийн төрөл:
Оны малчин эмэгтэй
Хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарын оны эмэгтэй
Боловсролын салбарын оны эмэгтэй /Бага, дунд/
Эрүүл мэндийн салбарын оны эмэгтэй
Шинжлэх ухаан, инновацийн салбарын оны эмэггэй
Соёл, урлагийн салбарын оны эмэгтэй
Спортын салбарын оны эмэгтэй
Иргэний нийгэм, хүмүүнлэгийн байгууллагын оны эмэгтэй
Бизнес эрхлэгч оны эмэгтэй /худалдаа үйлчилгээ, нийтийн аж ахуй/
Банк санхүүгийн салбарын оны эмэгтэй
Жижиг дунд үйлдвэрлэлийн салбарын оны эмэгтэй
Хүнд үйлдвэр, дэд бүтцийн салбарын оны эмэгтэй
Хүнс, хөнгөн үйлдвэрлэлийн салбарын оны эмэгтэй
Ерөнхий шалгуур үзүүлэлтүүд:
-Нийгмийн сайн сайхны төлөө, тэр дундаа охид, эмэгтэйчүүдийн эрхийг хангах чиглэлээр үргэлжлүүлэн ажиллах сонирхлоо илэрхийлсэн байх;
-Эрхэлсэн ажлаараа улсдаа болон олон улсад амжилт гаргаж, салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн, үндэсний хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөх;
-Охид, эмэгтэйчүүдийн ажлын байрыг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулахад хувь нэмэр оруулсан байх;
-Иргэний нийгмийн байгууллагын үйл ажиллагаа, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, иргэдийг соён гэгээрүүлэх үйл хэрэгт өөрийн санаачилгаар оролцож, тусалсан байх
-Монгол Улсын эдийн засагт хувь нэмрээ оруулж, нийгмийн хариуцлагын хүрээнд бодит ажил хийсэн байх
-Монгол Улсын хууль тогтоомжийг сахин биелүүлж, эрх зүйн зөрчилгүй ажилласан байх;