Бодибилдинг Фитнессийн спортын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс манай баг тамирчид дөрвөн алт, гурван мөнгө, таван хүрэл медаль хүртэн ганзага дүүрэн ирлээ.
Энэ сарын 8-10-ны өдрүүдэд БНСУ-ын Чэжүд болсон ДАШТ-нд нийт 37 орны 318 тамирчин оролцжээ. Манай улсаас 16 тамирчин, 2 ОУ-н шүүгч, 2 албаны хүний бүрэлдэхүүнтэй баг оролцжээ.
АЛТАН МЕДАЛЬ хүртсэн тамирчид:
- Б.Хэрлэн /Бодибилдингийн 21 нас хүртэл залуучууд +75 кг/\
- Д.Энхбилэг /Эмэгтэй модель -155 см/
- Н.Ануужин /Эмэгтэй спорт модель +165 см/ Н.Ануужин энэ удаагийн тэмцээнд алтан медаль хүртэж аварга болсноор ДАШТ-ий хошой аварга болж байгаа юм.
- Б.Хүсэлтүвшин /Эрэгтэй атлетик -182 см/
МӨНГӨН МЕДАЛЬ хүртсэн тамирчид:
- Г.Гансаруул /Эмэгтэй атлетик -165 см/
- 2. Г.Гансаруул /Эмэгтэй атлетик 30-40 нас/
- З.Ариунаа /Эмэгтэй атлетик 40-с дээш нас/
ХҮРЭЛ МЕДАЛЬ хүртсэн тамирчид:
- С.Дуламрагчаа /Бодибилдингийн мастер 50-59 насны -80 кг/
- Ж.Баянмөнх /Эрэгтэй фитнесс +170 см/
- Д.Энхбилэг /Эмэгтэй фитнесс -160 см/
- З.Ариунаа /Эмэгтэй атлетик +165 см/
- З.Оюун-Ундрах /Эмэгтэй модель 40-с дээш нас/
ШАГНАЛТ 4-Р БАЙР хүртсэн тамирчид:
- Б.Адъяахүү /Эмэгтэй спорт модель 30-с дээш нас/
- Ж.Баянмөнх /Эрэгтэй спорт модель -180 см/
- Х.Далайжаргал /Эмэгтэй атлетик -165 см/
- Б.Адъяахүү /Эмэгтэй спорт модель -165 см/
ШАГНАЛТ 5-Р БАЙР хүртсэн тамирчид:
- Б.Солонго /Эмэгтэй модель -155 см/
- Х.Далайжаргал /Эмэгтэй атлетик 40-с дээш нас/