8o
Улаанбаатар хот
mobile menu

"ТОМ АМЖИЛТ" УСК-ны нээлт нижгэр боллоо

2019-11-05 13:00:00

Анх удаа кино концерт хосолсон нээлт боллоо

Хүүхэд багачуудын хүсэн хүлээдэг  “ТОМ 4 ТОЛГОЙ”, “ТОМ 6 ТОЛГОЙ” хүүхдийн уран сайхны киноны үргэлжлэл  3-р дугаар анги болох “ТОМ АМЖИЛТ” кино өнгөрсөн амралтын өдөр  UB PLACE-д  нээлтээ хийлээ. Хүүхдийн гэх тодотголтой уран бүтээл ховордсон энэ цаг үед тус цуврал кино хүүхэд багачуудыг байлдан дагуулаад байгаа юм. Үүний хамгийн тод жишээ нь хоёр хоногийн өмнө шинээр нээлтээ хийсэн “ТОМ АМЖИЛТ” уран сайхны кино 3000 үзэгчийн суудалтай UB PLACE танхим дүүрэн бяцхан багачууд цуглаж киноныхоо нээлтийг нижгэр хийлээ. “ТОМ АМЖИЛТ” УСК-ны зохиолыг зохиолч, Найруулагч Д.Болорцэцэг бичжээ.  

Киноны нээлтийн үеэр  “ТОМ АМЖИЛТ” 11 дуутай CD-ний нээлт мөн хийсэн. Гол дүрийн баатар болох Золбоо, Баатраа хоёр жүжиглэхээс гадна чадварлаг дуучид гэдгээ кино нээлтийнхээ үеэр харуулсан юм. Өөрсдийн шинэ уран бүтээлээ үзэгчдийн хүртээл болгож бяцхан багачууд дуулж бүжиглэж нэг өдрийг хөгжилтэй өнгөрүүллээ. Өөрөөр хэлбэл,анх удаа кино, концерт хосолсон нээлт болсон юм.

Тус цуврал киноны өмнөх ангиуд  Монгол хүүхдүүддээ зориулан өнөө цагийн Монгол хүүхдүүдийн нас сэтгэхүй онцлогт тааруулсан адал явдалт инээдмийн бүрэн хэмжээний уран сайхны киног хийж байсан бол энэ удаад "ТОМ АМЖИЛТ" өсвөр насны хүүхдүүд үзсэнээрээ зорилготой, мөрөөдөлтэй байх, түүнийхээ төлөө хичээж чармайх ёстой үлгэрлэн харуулжээ.

 Бяцхан багачуудын сэтгэл зүрхээ зориулан бүтээсэн “ТОМ АМЖИЛТ” хүүхдийн, инээдмийн, адал явдалт киног үр хүүхэддээ заавал үзүүлээрэй. ТОМ АМЖИЛТ УСК энэ сарын 08-аас эхлэн бүх кино театераар гарч эхлэх юм байна. 

Нэмэлт мэдээлэл дуулгахад: Ирэх жил тус киноны дараагийн дөрөвдүгээр анги "Том аялал" УСК хийгдэж, 2020 онд нээлтээ хийнэ гэнэ. Киноны зураг авалтыг  Европын зургаан орноор хийхээр төлөвлөөд байгаа аж. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл