8o
Улаанбаатар хот
mobile menu

“Талын түмэн адуу-2019” арга хэмжээ 11-р сарын 1-3 ны өдрүүдэд Хэнтий аймагт болно

2019-10-30 09:12:40


Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2019 онд дотоод, гадаадын жуулчдад зориулан тухайн бүс нутгийн онцлог, соёл уламжлалыг харуулсан  30 гаруй төрлийн эвент арга хэмжээг зохион байгуулж буй билээ.
Үүний нэг болох морьтон Монголын малчин ахуй, биет бус соёлын өвийг хадгалах, адуу дагасан соёлыг сурталчлах “Талын Түмэн Адуу-2019” эвент арваннэгдүгээр сарын 1-3-ны өдрүүдэд уламжлал ёсоор түүхэн аялал жуулчлалын бүс нутаг Хэнтий аймагт зохион байгуулагдаж буй аж.

Монгол Улсын аймаг бүрийн шилдэг  20 гаруй адуучдын дунд зохион байгуулагдах “Шургуу-2019” тэмцээн нь 10 орчим сая төгрөгийн шагналын сантайгаар нээлттэй зарлагдаж Шилдэг уургачаа шалгаруулах ба Хэнтий аймгийн хурдан удмын санг тээгч, угшил сайт монгол гүүг шалгаруулах “Хэнтий аймгийн Шилмэл Гүү” уралдааныг аймгийн хэмжээнд морь сонирхогч нарт зориулан зохион байгуулахаар анх удаа хөтөлбөртөө шинээр тусгасан байна. Түүнчлэн улс, аймгийн аварга адуучид хоёр мянга гаруй адуун сүрэгтэй оролцож буй нь энэ жилийн онцлог гэдгийг зохион байгуулагчид тодотгож байна.
Энэ удаагийн арга хэмжээнд ӨМӨЗО-ноос 50 гаруй адуучид оролцохоор бүртгүүлжээ.

“Талын Түмэн Адуу-2019”  арга хэмжээ нь Хэнтий аймагтаа хамгийн олон адуутай Батноров болон зэргэлдээх сумдын малчдын амьжиргаа, эдийн засгийн эргэлтийг дэмжих үүднээс 2015 оноос эхлэн жил бүр зохиогдож байна.

Энэ үйл ажиллагаа нь Монгол Улсад өвлийн аялал жуулчлал хөгжүүлэх гадаад, дотоодын томоохон жуулчдын урсгал бий болгоод зогсохгүй өвөл цагийн адуу маллах эртний нүүдэлчин өв уламжлалыг хадгалан авч үлдэх, орон нутагтаа адуучдын авьяас, чадварыг алдаршуулах ач холбогдолтой аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment