8o
Улаанбаатар хот
mobile menu

Иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийг сунгалаа

2015-11-23 10:04:00

Нийслэлийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай”А/895 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар yийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 8/1913, 09 дүгээр сарын 30-ны өдрийн 8/3403, 10 дугаар сарын 08-ны өдрийн 8/3501 дүгээр албан бичгүүдээр ирүүлсэн саналыг хянан үзээд дараахь 24 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгалаа. Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ нь сунгагдсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудтай холбогдох хууль тогтоомж, журмын дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт даалгалаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment