8o
Улаанбаатар хот
mobile menu

ЕБС-ийн 4, 5 дугаар ангийнхан дунд “ШҮД УГААЛТЫН АВАРГА” шалгаруулах тэмцээн зохион байгуулна

2019-10-21 13:09:47

Монгол Улсын Засгийн газраас 2018 онд баталсан “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөр, Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн 4.2.2 дахь хэсгийг хэрэгжүүлэх зорилгоор “Нийслэлийн шүд угаалтын аварга” шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах гэж байна.

Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийслэлийн Боловсролын газар, Нийслэлийн Шүд, эрүү нүүрний төвтэй хамтран зохион байгуулж буй энэхүү тэмцээн нь нийслэлийн Ерөнхий боловсролын дунд сургуулийн хүүхдүүдийн амны хөндийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, тэр дундаа шүд угаах зөв аргачлалыг бага наснаас нь эхлэн эзэмшүүлэх, дадал хэвшил бий болгох зорилготой юм.

Уг тэмцээн нь 2 үе шаттай явагдах бөгөөд нэгдүгээр үе шатанд Дүүргийн Засаг даргын тамгын газар, дүүргийн Эрүүл мэндийн төвтэй хамтран тухайн харьяа дүүргийн ЕБС-иудын 4, 5 дугаар ангийн сурагчдаас сонгон шалгаруулсан шилдэг гурван багийг “Нийслэлийн шүд угаалтын аварга” шалгаруулах тэмцээнд өрсөлдүүлэх ажээ.

Хүүхдүүд бага наснаасаа эхлэн шүдээ зөв аргачлалаар угааж хэвшсэнээр шүдний цоорол өвчин болон түүнээс үүдэх 200 гаруй өвчнөөс урьдчилан сэргийлж чадах юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл