8o
Улаанбаатар хот
mobile menu

“Талын түмэн адуу”-ны баяр ирэх сард болно

2019-10-17 12:58:00

Морьтон Монголын ахуй, биет бус соёлын өвийг хадгалах, адуу дагасан соёлыг сурталчлах “Талын түмэн адуу”-ны баяр ирэх арваннэгдүгээр сарын 1-3-ны хооронд Хэнтий аймагт болно.

Үүнийг БОАЖЯ, ЗГХА Соёл, урлагийн газар, Хэнтий аймгийн ЗДТГ, Батноров сум болон бусад хувийн хэвшлийн компанийн дэмжлэгтэйгээр “Мөнх харилцаа” ТББ -аас санаачлан хэрэгжүүлж буй.

Тус арга хэмжээнд улс, аймгийн аварга адуучин болон адуу сонирхогчид 2000 адуун сүрэгтэй оролцох гэнэ.

Мөн ӨМӨЗО-оос 10 гаруй адуучин уламжлал ёсоор ирж оролцох гэж буй нь арга хэмжээний бас нэгэн онцлог болж байна.

Энэ удаагийн “Талын түмэн адуу” эвентийн хөтөлбөрт дараах үйл ажиллагаа багтжээ.

  • Сүлдэнд мөнхөрсөн хүлэг адууны тухай дуу дуулаачдын тэмцээн
  • Торгон тар богино зайн бооцоот уралдаан
  • Хэнтий аймгийн хэмжээнд Шилмэл гүү шалгаруулалт
  • Адууны зүс нэршлийн танилцуулга
  • Хос морьдын хөтөлгөө, ховор зүсний адууны цуваа
  • Уран уургач шалгаруулах ШУРГУУ 2019 тэмцээн
  • Эмнэг булгиулах үзүүлбэр, тэмцээн
  • Батноров, Дарьганга, Сэврэй хийцийн нэгдсэн бүтээлийн үзэсгэлэн
  • Тал нутгийн тайга нохойн уралдаан, хийц шалгаруулалт
  • Адууны хийморь гэрэл зургийн уралдаан, үзэсгэлэн
  • Удамт Монгол хүүхдийн морьтон парад зохиогдоно
  • Баяр наадмын зочдод зориулсан хүндэтгэлийн тоглолт.
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Сүлдэнд мөнхөрсөн гээд байгаа нь амь, биегүй үхдэл морь мөн үү? Даанч тийм байхаа монгол орон уруудаж доройтох нь монголчуудын сүр сүлд, хийморийг авч одсон энэ сүлд шинэ гээд үндсэн хуульд байгаа юм
2019/10/21 202.179.27.252
САНДАГ
МАШ ЗӨВ ДЭЭР НЬ ИЙМ ТӨРЛИЙН НҮҮДЛИЙН СОЁЛЫН АРГА ХЭМЖЭЭ ИХ ЗОХИОН БАЙГУУЛЖ СУРТАЛЧИЛЖ СУРГАМААР БАЙГАА ЮМ ТУХАЙЛБАЛ+МАЛ АЖ АРУЙН ХЭРЭГСЭЛ ЧӨДӨР НОГТ СУР ХИЙХ ЭСНИЙ ХИЙХ ҮРС ГАРГАХ ДЭЭС ТОМОХ ГМ
2019/10/19 49.0.212.128
  • Recent
  • Most Read
  • Most Comment