-13o
Улаанбаатар хот
mobile menu

 “The Hu”  хамтлаг Монгол улсаас анх удаа Грэммийн шагналд нэр дэвшиж байна

2019-10-15 16:36:47

Монголын уламжлалт хөгжмийн зэмсгийг хөөмийтэй хослуулан бүтээлээ туурвидаг “The Hu”  АНУ-д аялан тоглолт хийж байна. Өнгөрөгч сард The Hu хамтлагийн Gereg цомог billboard –ын world music чартын тэргүүлсэн.  Тэгвэл тус хамтлаг Монгол улсаас анх удаа Грэммийн шагналд нэр дэвшин өрсөлдөж байна.

Америкийн дуу бичлэгийн академийн Грэмми шагнал гардуулах ёслол нь хөгжмийн ертөнцөд томоохонд тооцогддог билээ.

Грэмми шагнал гардуулах ёслолын арга хэмжээ 1958 онд анх зохион байгуулагдсан. Грэмми шагнал гардуулах ёслол нь  83 төрлөөр ангилан гардуулдаг боловч хамгийн чухал дөрөв нь "Шилдэг дуу бичлэг", "Шилдэг цомог", "Шилдэг шинэ уран бүтээлч", "Шилдэг дуу" гэх дөрвөн төрөл билээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment