
Ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийн элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл үргэлжилж байна. Өнгөрсөн хоёрдугаар сарын 15-наас орон даяар эхэлсэн элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл дөрөвдүгээр сарын 25-ны 18:00 цагт дуусна. Харин элсэлтийн ерөнхий шалгалт зургаадугаар сарын 15-нд монгол хэл, бичгийн шалгалтаар эхлэх хуваарийг Боловсролын үнэлгээний төвөөс гаргажээ.



