Засгийн газрын гуравдугаар сарын 4-ний өдрийн ээлжит бус хуралдаанаар ипотекийн таван хувийн зээлийн журмыг баталсан билээ. Ингэснээр тус зээлийг маргаашнаас олгож эхлэхээр болсон. Тодруулбал, Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийн болон шинэ суурьшлын бүс, нийслэлийн алслагдсан гурван дүүрэг, 21 аймгийн нутаг дэвсгэрт орон сууц худалдан авах иргэд болон тус бүс нутагт найман хувийн зээлд иргэдийн зээлийн гэрээг таван хувьд шилжүүлэхээр тусгасан. Тэгвэл найман хувийн зээлд хамрагдсан иргэд өнөөдрөөс эхлэн өмнөх зээлийнхээ гэрээгээ өөрчлөх юм. Ингэснээр гэрээ хийсэн өдрөөс эхлэн найман хувийн зээл нь таван хувьд шилжих аж. Түүнчлэн иргэд Засгийн газраас баталсан журамд зааснаас өөр байршилд байгаа орон сууцыг найман хувийн хүүтэй зээлээр худалдан авч болохыг албаныхан хэлж байна. Харин нийслэлийн төвийн зургаан дүүргийн нутаг дэвсгэрт баригдсан орон сууцнаас таван хувийн хүүтэй зээлээр хэрхэн худалдан авахыг зохицуулсан журмыг удахгүй батлах аж.
Ипотекийн 5 хувийн зээлийг өнөөдрөөс олгож эхэлнэ
2016-03-15 08:02:00