Өв соёлоо сурталчлах, өвлийн аялал жуулчлалыг тогтвортой хөгжүүлэх үндсэн зорилготой "АГТАНА ХҮРЭЭТ" хүлэгч эрсийн наадам, Олон Улсын гэрэл зургийн фестиваль арваннэгдүгээр сарын 16-17-нд Шилийн Богдод болно. Адууны өв соёлтой холбоотой шилдэг гэрэл зургийн үзэсгэлэн, цэнгүүн энд болно.
Газар газрын шилдэг зурагчид, хүлэгч эрс, хийморь далласан энэ сайхан нутгаас авшиг шингээн буцдаг уламжлалтай. Энэхүү наадмыг өнгөрсөн жил Өвөрмонголын өөртөө засах орны Одон телевиз, Сүхбаатар аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралтай хамтран зохион байгуулж байв.